Парламент Радад Украины мөхлийн тухай ярьж байна

Улс төр

Өнөөгийн ерөнхийлөгч Владимир Зеленскийн баг улс орны удирдлагад байсаар байх юм бол энэ улс мөхнө гэдэгт итгэлтэй байгаагаа  Украины парламент Рада дахь “Амьдралын төлөөх сөрөг талбар” намын төлөөлөгч Вадим Рабинович NewsOne телевизээр ярихдаа илэрхийлсэн байна. Парламентын гишүүнийхээр бол Украин улс өнөөдөр эдийн засаг, нийгмийн сүйрлийн үед байгаа гэнэ. “Та нар боддоо, “Нафтогаз”  гэхэд л манай улсыг тэрбум тэрбум гривений “нүхэнд” унагаалаа. Засгийн газрын тэргүүн Денис Шмыгель тэтгэврийг 15 жилийн дараа л өөрчилнө, үүний тулд ирэх оноос шинэ шинэ татвар нэмнэ гэж мэдэгдэж байна” хэмээн Рабинович  хэлсэн байна. 

Тэр эцэст нь өөр нэг нам ялахгүй л юм бол Украин орших эс оршин  тухай ярих болж байна гээд “Бид хэрэв “ногоонтнуудыг” зайлуулахгүй юм бол улс орон мөхнө” гэж онцлон тэмдэглэжээ.