Голд унасан 20 долларыг авах гээд живжээ

Fact news

АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.долларын ханш олон оронд, тэр дундаа Африкт чанга байдаг. Баруун Африкийн Либери улсад голд унасан 20 ам.долларын дэвсгэртийг авах гээд живсэн хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч эр Монровиа хотын голоор урсдаг Месурадо голд найзынхаа унагаасан 20  ам.долларыг авахаар гүүрэн дээрээс ус руу үсрэн оржээ. Тэрбээр мөнгөн дэвсгэртийг авч чадсанаа голын эрэг дээрх хүмүүст гайхуулж амжсан ч удалгүй живсэн аж. Хохирогч мөнгөн дэвсгэртийг голоос авч чадвал 50 хувийг нь авахаар найзтайгаа тохиролцжээ. Одоогоор хохирогчийн цогцсыг олоогүй, эрэн хайж байгаа аж.

Эх сурвалж: ВВС