COVID-19: Халдвараа сайн дураар эмчлэх гэж оролдож байгаа нь том алдаа гэв

Эрэн сурвалжлах

ОХУ-ын Халдварт өвчин, микробиологийн Гамалейн хүрээлэнгийн эрдэмтэн Виктор Зуевийн үзэж байгаагаар коронавирусийн халдвар авсан оросуудын хамгийн том алдаа нь өөрсдөө эмчлэх гэж цаг алдаж байгаа явдал ажээ.

"Хэрвээ танд өвчний ямар нэг зовиур илэрсэн л бол эмчид ханд, эмнэлэгт очиж боломжгүй бол эмч дууд, эмчийн зөвлөгөөг дага, битгий дур мэдэн өөрсдийгөө эмчил” хэмээн Виктор Зуев хэлсэн байна.

COVID-ийн халдвар нь жирийн нэг ханиад, хамрын шуухнаатай ижил шинж тэмдэгтэй байгаа боловч хамгийн гол шинж нь үнэрлэх мэдрэмж алдагдаж байгаа явдал ажээ.

Аравдугаар сарын 1-ний байдлаар Орост 1,17 сая хүн коронавирусийн халдвар авснаас 958 мянга нь эдгэрсэн бол 20,7 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ