Ахуйн хэрэглээний газ дэлбэрч хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ

Эрээн мяраан

Ахуйн хэрэглээний газ дэлбэрч хоёр хүн түлэгджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт орших дугаар байрны гурав дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлага  аравдугаар сарын 1-ний өдрийн 02:46 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн 24 настай хоёр эрэгтэйн гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Мөн тус дэлбэрэлт нь тухайн айлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд болсон ба 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ байсан нь тогтоогджээ.

Дэлбэрэлтийн улмаас тус байрны орших суугч өөр нэг айлын хаалга эвдэрч онгойхгүй байсныг алба хаагчид онгойлгож өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.