Испанид дарсны үйлдвэрт осол гарч 50 тонн дарсан гол урслаа

Эрээн мяраан

 

Испанийн Вильямарева дахь дарсны үйлдвэрт осол гарч 50 тонн дарс асгаран  үйлдвэрийн нутаг дэвсгэрийг автууллаа гэж LAD Bible хэвлэл есдүгээр сарын 25-ны баасан гарагт мэдээллээ.

Дарс хадгалдаг нөөөц сав гэмтэн дарс асгарч эхэлж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Үүний өмнө 2018 оны  есдүгээр сард Италийн  Фонтанелле хотод бас цагаан дарс хадгалдаг агуулах дэлбэрч 30 мянган литр дарс гудамжаар урсч байсан юм.