Авлигатай тэмцэх Хятадын арга

Улс төр

 

2012 онд Си Зиньпин БНХАУ-ыэ дарга болоод авлигатай тэмцэх кампанит ажил эхлүүлсэн. Гэхдээ тэр тун энгийн жижиг зүйлээс эхэлжээ. Си дарга хятадын албан тушаалтнуудын зайлшгүй мэдэж, дагаж мөрдөх ёстой найман зүйлийг тунхагласан байна.

1.    Хэлбэрдэхээс татгалз. Улаан хивсэн дээгүүр алхаж, ард түмэнтэйгээ уулзаж байна хэмээн цэцгийн баглаа, алга ташилт зэргээс татгалз.

2.    Зөвшөөрөлгүйгээр арилжааны төрөл бүрийн арга хэмжээнд оролцож тууз хайчлан, хөшөө барилга нээх, бага хурал, форумд бүү оролц

3.    Баримт бичгийн энгийн ойлгожмтой бич

4.    Хилийн чанадад зйалшгүй нөхцөлд зөвшөөрөл авч яв, дагалдагсдаа цөөл

5.    Ерийн нөхцөлд албаны том цуваа замын хөдөлгөөн хааж давхидгийг боль

6.    Нэг их шаардлагагүй бол өөрийгөө рекламдаж мэдээллийн хөтөлбөрөөр ярихаа боль

7.    Зөвшөөрөлгүйгээр том өгүүлэл, ном хэвлүүлэх, ил захидал илгээхгүй бай

8.    Хэмнэ. Байр, машин, аяллын зардлаа улсаас бүү гарга, ингээд болоо

Үүний зэрэгцээ том нүсэр хүлээн авалтыг цөөлж, хоолны тоог ч танасан. Хятадад өндөр албаныхан ийм хүлээн авалтыг таван одтой зочид буудалд хийж хэдэн арван хоол, далайн бүтээгдхүүн, хамгийн өндөр үнэтэй тансаг архи уудаг заншлтай. Си Зиньпин үүнийг ердөө л “дөрвөн хоол, шөл” гэжээ.

Энэ бүхний дүнд 2013 онд буюу ганцхан жилийн дотор авлигын эсрэг кампаниийн дүнд улсын төсвөөс 40 тэрбум юань хэмнэсэн байна. Ганцхан жишээ гэхэд л Бээжингийн нэг сургуулийн сурагч “Өмнө нь албан тушаалтнууд хүүхдээ БМВ “Х5” гээд л тансаг машинаар хүргэж ирдэг байсан. Одоо зүгээр л энгийн “Фавусик”-аар ирдэг болсон” гэж ярьжээ.