Хорих 401-р ангиас оргосон хоригдол олдоогүй байна

Эрэн сурвалжлах

ШШГЕГ-ын харьяа хурандаа Д.Тулга даргатай хорих 401-р ангиас өчигдөр буюу 2020.04.27-ны өдөр хоригдол оргожээ. Хоригдол оргосон талаар ангийн удирдлагууд нууж байгаа бөгөөд, хоригдол өнөөдрийг хүртэл олдоогүй байна.

Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар оргосон этгээд нь ял эдлэхээсээ өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, орон гэргүй нэгэн байжээ. Тухайн  өдөр оргодлыг гадуур эмнэлэгт үзүүлэхээр авч яваад замдаа алдсан байна. Хоригдол алдсан тухай Улсын Прокурорын газрын "хорих ял эдлүүлэх хэлтэс"ийнхэн өнөөдрийг хүртэл сонсоогүй байна