9 настай охин хойд эцэгтэй зодуулж нас баржээ

Эрээн мяраан

Хойд аавдаа харгисаар зодуулж цаг бусаар амиа алдсан  хүүхдийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага иргэдээс иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад талийгаач охины хойд эцэг гэх 36 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай биеэ хянах чадваргүй байсан гэх. Улмаар хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авч  хэрэгт холбогдуулан 36 настай Б-г цагдан хорьжээ.

Урьдчилсан задлан шинжилгээгээр талийгаач 9 настай Э охины нарийн гэдэс цоорсон хэмээх дүгнэлт гарсан байна.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.