"Аэрофлот" амьтан тээвэрлэх тарифаа нэмжээ

Эрээн мяраан

Оросын агаарын тээвэрлэгч "Аэрофлот" компани 2020 оны есдүгээр сарын 15-наас амьтан тээвэрлэх үнээ нэмэгдүүлж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр олон улсын нислэгийн зарим чиглэлд амьтан тээвэрлэх тариф дээд тал нь 200 евро /17800 рубль/ болон нэмэгдэж байна.

Дотоодын тариф ч мөн нэмэгдэв. ОХУ-ын дотор тээвэрлэх тариф 3750 рубль байсан нь 5000 рубль болсон байна. Гэхдээ ОХУ-ын Европын буюу хэсгийн дотор хийгдэх нислэгт мөрдөгдөж байсан тарифыг нэмсэн бөгөөд зүүн хэсэг буюу Азийн хэсэгт хуучин тариф /3750 рубль/ хэвээр мөрдөгдөх ажээ.

Олон улсын нислэгээс, тухайлбал, АНУ руу хийх нислэгт мөрдөгдөх тариф 75 ам.доллар байснаа 120 ам.доллар /9000 рубль/, Азийн зарим нислэгийнх 75 евро байснаа 120 евро /10680 рубль/ болон нэмэгдлээ. Эдгээр нь салон дотор тээвэрлэх үнэ юм.

Амьтныг ачааны хэсэгт тээвэрлэх үнийг зайнаасаа хамааран 200 евро хүртэл нэмэгдүүлжээ. Мөн нэг зорчигч нэгээс илүү амьтан тээвэрлэхгүй болж байгаа юм.