“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧ Х.ХИШИГБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг

  Монгол Улсад орчин цагийн геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой, Монголын геологичдын өдрөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга, Монгол улсын мэргэшсэн геологич Ховдбаатарын Хишигбаатар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. 

Х.Хишигбаатар нь Тавантолгой ордын нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 2017-2023 онуудад Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан юм.