BODIOS MONGOLIA БРЭНД 2024 ОНЫ НАМАР, ӨВЛИЙН ШИНЭ ЗАГВАРЫН ТАНИЛЦУУЛГАА ХИЙЛЭЭ

Соёл урлаг, Спорт

  Тус брэнд нь сарлагийн хөөвөр, ноолуур болон торомны ноосоор сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Монголын сарлагийн хөөврийн талаас илүү хувийг дангаараа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний брэнд юм.

Шинэ загварын танилцуулгыг Bodios Mongolia–ын хэрэглэгч, худалдан авагчид болох 270 гаруй зочид талархан сонирхсоны дотор ХХААХҮЯ, Хаан банк, EBRD зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Ноос ноолууран бүтээгдэхүүн нь экспортын хэмжээгээрээ улсдаа хоёрт эрэмбэлэгддэг ач холбогдол бүхий бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас 2025 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монголын нөхөн сэргээгддэг баялаг болох байгалийн ширхэгтийг дэлхийн зах зээлд таниулах, үнэ цэнийг нь өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа, 30 гаруй жилийн түүхтэй Bodios Mongolia брэндийн хамт олонд амжилт хүсье.