“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хэрэгжилтийн хүрээнд Дорноговь болон Увс аймагт санхүүгийн боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Монголбанк нь анх бусад талуудтай хамтран 2017 онд Увс аймагт, 2019 онд Дорноговь аймагт Насан туршийн боловсролын төвийн (тухайн үеийн нэршлээр) багш нарыг сургалтад хамруулж байсан бол энэ удаад банкны салбарын ажилтнууд, насан туршийн боловсролын сургагч багш, Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл, ББСБ-ын ажилтан албан хаагчдыг хамруулав.
Сургалтын үеэр өрхийн төсөв, хуримтлал, хөрөнгө оруулалт, финтек болон криптовалют, зээл, инфляц, банк болон бусад санхүүгийн байгууллага, сургагч багшийн арга зүй зэрэг сэдвүүдээр онол, дадлага ажил хосолсон сургалт орлоо. Сургалтад нийт 70 хүн амжилттай оролцож, сургагч багшийн сертификат хүлээн авлаа.
0 Сэтгэгдэл