Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж буй. Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт таван байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай барьж, шинээр 9 сагсан бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэж дууслаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг Хот тохижилтын газар гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
0 Сэтгэгдэл