Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, иргэд цагдаагийн байгууллага хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2024.09.18/ боллоо.
Тус аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд гарсан кейсүүдэд задлан шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг судлан, алба хаагчдад харилцааны жишиг болохуйц зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд байгууллага, алба хаагчийн ажил, мэргэжлийн онцлогийг таниулан сурталчлах, “Ментор цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, илтгэх, хэлэлцээр хийх ур чадварт алба хаагчдыг сургах, дадлагажуулах, түүнчлэн ажлын цагийн уян хатан системийг нэвтрүүлэх зэргээр шинэлэг, хүртээмжтэй, олон талт арга хэмжээг 2 сарын турш хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Өдөр бүр өчигдрийн алдаанаасаа суралцаж, өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө хичээж ажиллах”-ыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд уриалан, нөлөөллийн аяны арга хэмжээг албан ёсоор нээлээ.
0 Сэтгэгдэл