ДЭД САЙД Б.СОЛОНГОО ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улс төр

    Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тус яамнаас Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” төслийн зөвлөхүүд болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Дэд сайд Б.Солонгоо “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв. 

Уулзалтаар талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулах, улсын хэмжээнд арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.