ХНХ-ын сайд Х.Булгантуяа хүүхэд хамгааллын 108 утасны төвд ажиллажээ. Тэрбээр "ЭТТ ногдол ашгийг олгосны дараа төвд ирэх дуудлагын тоо эрс нэмэгджээ. Эцэг, эхчүүд минь нандин үрээ хайрлаж, хамгаалаач. Ер нь сар бүрийн 20-ны үеэр хүүхдийн мөнгөний олголтын дараа болон баяр ёслолын үеэр томчуудын архидалт хавтгайрч, хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэгийг ажилтнууд хэлж байна. Зарим эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг архинд биш хүүхдэдээ зарцуулаасай! Боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт мөн нэмэгдэж байна. Хүүхдээ хаана хэнтэй нөхөрлөж, өөрт нь юу тулгамдаж байгааг маш сайн ойлгож, мэдэрч ярилцмаар байна. Хүүхдүүдийнхээ найз нөхдийн хаяг утсыг бүртгээд, эцэг эхтэй нь мөн холбоотой байгаарай" гэв.
0 Сэтгэгдэл