“МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Улс төр

   Төрийн өмчит Мэргэжлийн боловсролын сургууль (МБС), политехник коллеж (ПТК), их, дээд сургуулийн удирдах ажилтнууд хамрагдсан “Мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг 2024 оны 04 сарын 04-05-ны өдрүүдэд боллоо. 

“Мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” сэдэвт зөвлөгөөнд оролцогчид хууль, эрх зүйн шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгаа, төрийн өмчийн их сургуулиудын сургуулийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүн, мэргэжлийн болон техникийн боловсролын цахим шилжилт, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн талаар мэдээлэл авч тулгамдаж буй асуудлаа ярилцан гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.  

“Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийн хүрээнд Политехник коллежийг амжилттай дүүргэж буй төгсөгчид их, дээд сургуульд шууд шатлан суралцаж болох; 15 -аас дээш жил ажиллаж байгаа багш нарын Төрийн өмчит их, дээд сургуульд тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг 100 хувь төрөөс хариуцах” зэрэг онцлог шийдвэрийг танилцуулав.  

Сургалт, цахим шилжилтийн бодлогын газар