Замынхаа онгорхойг нөхчихөөд метро барих ажилдаа ор, тэгэх үү

Улс төр

Улаанбаатар хотын түгжрэлийг метро барьж шийднэ гэх. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 1 нээс Улаанбаатар хотын автомашинд дугаар олгохгүй гэсэн яриа гараад байна. Ингээд л нийслэлийн түгжрэлийг амархан шийдэх тухай яриад эхлэв. Энэ яах вэ  мөнгө төгрөгтэй холбоотой өнөө ногоон автобустай яг адил замаар явж магадгүй гэж экс хотын мэр хэлээд амжсан асуудал.

Яг өнөөдөр Улаанбаатар хотын замын мөс хайлаад том том тогоонууд гараад эхлэв. Тэр нь түгжрэлийн анхан шат болсныг манай хотын дарга мэдэж болгоож о байгаа байх. Тухайлбал, Баян хошууны зам тэр чигээрээ  орой болгон түгжирдэг  болоод удаж байна. Учир шалтгаан нь нөгөө л замын эвдрэл.

Өнөөдөр Улаанбаатарт энхэл донхол, том хар нүхгүй зам алга гэж хэлж болно. Замын энэ эвдрэлийг тойрч гарах гээд шүргэлдсэн, мөргөлдсөн, маргалдсан жолооч байхгүй л гэхэд хилсдэхгүй болов уу. Ядаж энэ замынхаа онгорхой цоорхойг нөхдөг болоосой гэж үглэх жолооч захаас аваад байна. 

Гэтэл манай удирдагч нар Дархан-Улаанбаатар чиглэлийн замаа тавьж чадахгүй найман жил оронцоглож байж метро барих ажил санаачилж цүнх баригч нартаа ажлын байр гаргаад сонгуулийн мөнгөө босгоод явж байгаа нь харамсалтай. Түгжээний түлхүүр болсон замаа эхлээд засаасай билээ. Өдийн уг нь зам барилгын эхлээд бужигнаж байдаг цаг сан.  Харин энэ жил сонгууль гээд уйлж дуулаад элдэвлээд ард иргэдийн тархийг угааж эхлэв шив. За яах вэ ойлгож байна. Хотын дарга маань цаг агаар дулаараагүй учраас замын онгорхой цоорхойг нөхөж чадахгүй байна хэмээн хөөрхөн хөөрхөн үг хэлж мань мэтийгээ аргалах ухаан сийлэх биз. Гэхдээ л Улаанбаатар хотын аль ч зам дээр байгаа цоорхой зам дээр хайрга, элс агсах сэтгэл дутаад байгаа харагдах юм. Хэрэв ийм сайхан нинжин сэтгэл гаргавал хотын жолооч бид ухаан алдаж унаад бас түгжрээ үүсгээд сүйд болох байх тээ. Бас даатгалын компаниудын нуруу тэнийж инээх аядах байх даа хөөрхий.

Тэгэхээр түгжрэл үүсгээд байгаа замаа нэг шалгаад үзээч хотын дарга Х.Нямбаатар аа. Ядаж л замынхаа онгорхойг аргалчихвал түгжрэлийг шийдэх нэг арга зам болой. Эвдэрхий зам дээр түгжирч ядаж байхад замын цагдаа гараад ирвэл тэгээд дуус дуус. Энэ тухай нэгэн иргэн цахим хуудастаа “Зарим уулзварыг цагдаа зогсоогоод албаар түгжрэл үүсгээд байдаг юм билээ. Жишээ нь механик инженерийн дээд сургуулийн уулзварыг гэрлэн дохиогоороо зүгээр явж байхад нь цардаа явж очоод зүүн баруун хоёр урсгалыг нь нам хааж байгаад зөвхөн хойд урд хоёр урсгалыг нь ээлжлээд нэг цаг болоход дунд голын гудамж яг битүү болдог шүү.Түүнээс гарахад бүтэн 3 цаг сигнал орилуулж зогсоно доо” хэмээсэн байгаа юм.

Яг энэ үзэгдэл Толгойт, Орбитоос Таван шар орох замд мөнхийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Энэ замаар өдөр бүр зорчиж буй хүмүүс зовлонг нь яс махандаа шингэтэл ойлгосон бөлгөө. Хотын түгжрэлийн хоёр том асуудал ийм л байна.Хотын дарга, Түгжрэлийн сайд хоёр энэ тал дээр нэг юм бодно байгаа. Дахиад хэлэхэд замын онгорхой цоорхойгоос болоод Улаанбаатарчууд аз жаргалгүй  болоод байгаа шүү. засахаасаа өмнө хайрга, шороо онгорхой цоорхой замдаа хийгээд өгч чадахгүй юу тээ. Улаанбаатарын жолооч нар “амаржийн”-аас өгсүүлээд зээлээр авсан  “машааныхаа”  эвдрэл сүйтгэлд байдгаа сэгсэрч байна шүү хотын гоё бас догь  дарга Х.Нямбаатараа...Жирийн иргэд бид тан шиг албаны унаа унаж тансагладггүй байгаа шүү...

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 20. Лхагва. №026 (5944)