Хятадын ААН нь Монгол улсын хамгийн том ард иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг байгуулахаар хичээнгүйлэн ажиллж байна

Дэлхийн мэдээ

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE.CN

Аравдугаар сар Улаанбаатарт алагхан зун холдож, алтан намар айлчилж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн барилга угсралтын талбай нь яаралтай ажиллаж харагдана. Хятад Монгол хоёр улсын барилгын инженер ажилчид “Ажлыг эрчимжүүлэх, бүрэн ачаалал” бүхий олон үе шаттай ажлын төлөвлөгөөг баримтлан, Монгол улсын хамгийн том ард иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөр болох “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа билээ, энэхүү төсөл нь 2025 оны хоёрдугаар сард ажиллуулахаар төлөвлөж байгаа юм.

Хамгийн том ард иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг байгуулахаар хичээнгүйлэн ажиллах.

Энэхүү төсөл нь БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт болон хоёр улсын хамтын ажиллагааг илэрхийлж байгаа төсөл юм. Төсөл нь 2019 оны 02 сард ерөнхий гүйцэтгэх гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК болон Бээжин Констракшн Инженеринг Групп консорциум хамтран гүйцэтгэж, барилгын ажил бүрэн дууссаны дараа өдөрт цэвэрлэх бохир усны хэмжээ 250,000м3/хоног хүчин чадалтай бөгөөд, түүнээс ахуйн цэвэрлэгээний бохир ус 150,000м3/хоног, үйлдвэрийн хаягдал ус 100,000м3/хоног болно, тухайн улсын хүн амын 45 хувь нь ашиг хүртэхүйц хамгийн том, хамгийн орчин үеийн, технологийн зураг төсөл хамгийн нарийн төвөгтэй загвар бүхий цэвэрлэх байгууламж болно.

Монгол улсын өвлийн улирал хүйтэн бөгөөд урт байж, барилга угсралтын ажил гүйцэтгэх нөхцөл бүрдэхүй учир цаг агаар хүйтрэхээс өмнө бүтээн байгуулалтаа эрчимжүүлэн ажиллаж, барилгын талбай дээр бетон зуурмаг, бетон цутгалт, арматурчлал, шугам хоолой угсралт, хэв хашмалын угсралт зэрэг олон төрлийн ажил хамтран гүйцэтгэж байгааг сурвалжлагчид олж харсан байна, инженер техникийн ажилчид барилгын ажлын чанар ахицыг баталж, тогтсон хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэхэд бат бэх суурийг тавьж даасан ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэж байсан юм.

CTCE Групп ХХК-ийн Нэгдүгээр инженеринг компаний гүйцэтгэх захирал Ван ЖиЛин-ний танилцуулснаар төслийн үндсэн бүтээцийн ажил 90 хувь гүйцэтгэгдсэн бөгөөд үүнд Үйлдвэрийн бохир усны өндөр хүчин чадалтай анхдагч тунгаагуур, Лаг боловсруулах байгууламжийн үндсэн бүтээцийн ажил дуусаж, 4 ширхэг Метантенк, 4 ширхэг Анхдагч тунгаагуур, 8 ширхэг Хоёрдогч тугаагуурын ажил дууссан байна. 2024 оны 08 сард ус нэвтэрч, туршилт тохиргооны ажил дуусгаж, тоног төхөөрөмжийн угсралт болон дан тоног төхөөрөмжийн туршилт тохиргоог дуусгах болно.2025 оны 02 сард Монгол улсын улсын комисс хүн хүч зохион байгуулан Монголын ашиглалтын байгууллагатай хамтарсан ашиглалтын хугацаанд орох болно. Түүний хэлснээр: “Зөвхөн ажлын явцыг хурдасгаж энэхүү ард иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд хугацаандаа дуусгахыг батлах болно.”

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд баригдаж, цэвэрлэх технологийн түвшин болон хүчин чадал нь Улаанбаатар хотын хөгжил, хүн амын өсөлт, үйлдвэр аж ахуй нэгжийн нэмэлтээс шалтгаалсан бохир ус цэвэрлэх ачааллыг хангаж чадахгүй болсон, энэ нь Туул голд үзүүлж байгаа бохирдол нь жилээс жил нэмэгдэж, үүнээс гадна доод урсгалд байгаа Орхон гол, Сэлэнгэ гол, түүнчлэн Оросын Байгаль нуурын экологид багагүй хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа юм, иймд нэн даруй технологийн шаардлага хангасан томоохон хэмжээний цэвэрлэх байгууламжийг яаралтай барих шаардлагатай байна.

Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж, Хятадын ААН ерөнхий гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл нь ашиглалтад орсны дараа хотын байгаль экологийн орчныг ихээхэн сайжруулж, голын доод хэсгийн бүс нутгийн амьдрах орчныг ахиулж, улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тус нэмэр үзүүлэх болно. “Экологийг хамгаалах+аж үйлдвэрийг хөгжүүлэх” зарчмыг баримтлан, төслийг Монгол-Хятад-Орсын эдийн засгийн коридорын байгаль орчны хамгаалах жишиг төсөл болгон бүтээн байгуулахад хичээнгүйлэн ажиллана хэмээн ноён Ван ЖиЛин хэлсэн байна.

Хятадын технологи стандартыг хэрэгжүүлж, тухайн газрын хүн хүчний мэргэжлийн ур чадварыг чадавхжуулах.

Энэхүү төсөл нь БНХАУ-д цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр туршлага бүрэн бүхий Шанхай хотын зураг төслийн хүрээлэнгээр зураг төслийн ажлыг хариуцуулан, Хятадын Бээжин хот, Qiqihaer хот зэрэг хүйтэн газруудад байрлах хойд бүсийн хотуудын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт болон ашиглалтын туршлагыг уялдуулан, мөн Хятадын туршлага бүхий технологийн мэргэжилтэн, инженерийн багийг цуглуулж, Монголын мэргэжлийн багтай хамтран, хамгийн тохиромжтой, оновчтой зураг төсөл боловсруулан, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг сунган, Монгол-Хятадын хамтран ажилласан жишиг төсөл болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Яг л Монгол улсын анхны хурдны авто зам болох Улаанбаатар - Хөшигтийн хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргэн засах хөгжлийн төв зэрэг төсөл хөтөлбөр мэт энэхүү төслийг Монгол-Хятад хоёр улсын найрамдал харилцааг бэлгэдэн тэмдэглэсэн төсөл болгохоор ажиллаж байна.

Сурвалжлагч төслийн ухаалаг удирдлагын өрөөнд (BIM) ирснээр Үйлдвэрийн орлогч дарга болох Мао МинЛян цэвэрлэх байгууламжийн технологийн процессыг нарийвчлан тайлбарлаж, үүнд урьдчилан цэвэрлэх технологи, биологи цэвэрлэх технологи, коагуляцийн тунадасжилт ба фосфорыг зайлуулах технологи, хамгийн эцэст хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж технологийг танилцуулан, эдгээр технологийг ашиглан боловсруулсан зайлуулах усны чанар нь Монголын ус зайлуулах стандартыг хангасны дараа хотын гол мөрөнд оруулах болно. Боловсруулах явцад үүссэн лагийг биологийн исгэх технологи ашиглан дахин боловсруулж, 2 МВт цахилгаан хүч үүсгэн цэвэрлэх байгууламжийн өдөр тутмын цахилгаан ашиглалтад ашиглаж, эко эрчим хүчийг онцлон хэрэгжүүлж байгаа нь энэ билээ.

Монгол улсын засгийн газраас удаа дараа албан тушаалтан, мэргэжлийн ажилтан томилон тухайн төсөлтэй танилцаж, бүгд өндөр үнэлгээ өгч байсан, БХБЯ-ны төслийн зохицуулагч болох Болорчулууны хэлснээр: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл нь Монгол улсын хамгийн том иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөр бөгөөд төслийн бүтээн байгуулалтын явцад бүрэн оролцож , үүний хамт Хятадын технологи болон стандартыг суралцан, хоёр улсыг инженер технологийн ажилчдын хоорондын харилцаа уялдаг сайжруулан, хоёр улсын нарсаг харилцааг ахиулж чадсанд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хятадын ААН нь тухайн орон нутгийн хүн хүчний ур чадварыг чухалчлан үздэг бөгөөд төслийг бүтээн байгуулах хугацаанд технологи, мэргэжлийн ажилтныг чадавхжуулан, бүрэн бус статистикийн мэдээллийн дагуу төсөл хэрэгжүүлснээс хойш, Монголын 1200 гаруй ажилтанд ажил олох асуудлыг шийдвэрлэж өгсөн бөгөөд үүний хамт арматурчин, мужаан, барилгын шатын ажилтан зэрэг барилгын тусгай мэргэжлийн ажилтан, шинэ технологийн гагнуурчин, шугам хоолойн ажилтан, багажийн ажилтныг чадавхжуулсан билээ.

Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын салбарын багш Баасансүрэн хэлэхдээ: “Сургууль нь жил бүр сурагчид зохион байгуулан барилгын талбайд очиж суралцуулдаг юм, анх удаа иймд том цэвэрлэх байгууламжийн барилгын талбайтай танилцахад, миний өөрийн бие, сурагчид хамт сурах ном дээр байхгүй олон зүйлсийг сурч чадсанд сэтгэл маш өндөр байна” хэмээн хэлсэн байдаг.

2023 оны 10 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын ТЦБ-ийг шинээр барих төсөл-ийн барилга угсралтын талбайн тойм зураг.

2023 оны 10 сарын 04-нийөдөр Улаанбаатар хотын ТЦБ-ийг шинээр барих төсөл-ийн Метантенкийн үндсэн бүтээц.

2023 оны 10 сарын 04-ний өдөр Хятад-Монгол хоёр улсын барилгын ажилчид Улаанбаатар хотын ТЦБ-ийг шинээр барих төсөл-ийн барилга угсралтын талбайд.

2023 оны 10 сарын 04-ний өдөр Хятад-Монгол хоёр улсын барилгын ажилчид бетон цутгалт хийж буй ажлын зураг.