ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ ДАВАЛГААГ СӨРЖ, ДЭЛХИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСААР БАЙНА

Дэлхийн мэдээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань

Энэ он гарснаас хойш дэлхийн эдийн засаг савлагаа уналтанд орж, гадаад орчин нөхцөл улам хүнд ээдрээтэй болж, Хятадын эдийн засгийн байдал олон улсын хамтын нийгэмлэгүүд, тэр дундаа Монголын бүх салбарын анхаарлыг татаж байна. Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дарааллан “хүчин чадлаас хэтэрсэн онол”, “өрийн хямралын онол”, “гадаадын хөрөнгийн шилжилт хөдөлгөөний онол” гэх мэт хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд санаатайгаар дэвэргэн тарааж, Хятадын “эдийн засгийн уналт”, “Хятадын эдийн засгийн гайхамшгийн төгсгөл” гэх хэтрүүлсэн дуулиан шуугиан дэгдэсээр байна. Гэсэн хэдий ч эцэст жинхэн сүйрсэн зүйл нь Хятад улсыг гутаасан цуурхал нь өөрөө гэдгийг удаа дараа нотолсон. Хятадын эдийн засаг хүчирхэг, уян хатан, боломж бололцоотой, эрч хүчтэй, урт хугацаанд тогтвортой сайжруулах байдлыг харуулж ирсэн бөгөөд одоо ч дэлхийн хөгжлийг хөдөлгөх гол хөдөлгүүр хэвээр байна. Хятадын эдийн засаг хурдацтай эргэн тогтворжсон.

Энэ оны эхний хагаст ДНБ өмнөх оны мөн үеэс 5.5%- иар өсч, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд тэргүүлж байна. Дэлхийн банк, ЭЗХАХБ, Олон улсын валютын сан 2023 онд Хятадын эдийн засаг 5.6%, 5.4%, 5% тус тус өснө гэж таамаглаж байна. Fitch Ratings, Европын Холбооны Брюггел судалгааны төв, Дэлхийн банк зэрэг байгуулагууд Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдааны байр суурь, хөрөнгө оруулалт татахуйц байдлыг өөдрөгөөр төсөөлж, ойрын таван жилийн жилийн дундаж өсөлт 5%-иас давж 2030 онд нэг хүнд ногдох ДНБ 20 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Дэлхийн эдийн засаг “бага өсөлттэй” байгаа энэ үед Хятад улс цөөхөн хэдэн тод гэрэлтэх цэгийн нэг болсон. Хэрэглээний өсөлтийн хурдаа хадгалсаар байна. Энэ оны 1-р сараас 8-р сар хүртэл Хятадын хэрэглээ өмнөх оны мөн үеэс 7%-иар, хөрөнгө оруулалт 4%-иар өссөн үзүүлэлтэй байна. Эдийн засгийн өсөлтөд хэрэглээний өсөлтийн үзүүлсэн хувь нэмэр 77.2%-д хүрч, өнгөрсөн оныхоос 44-с дээш хувиар өссөн байна. Үйлчилгээний салбарын хэрэглээний зардал онцгой анхаарал татаж байна. 1-7-р сард тээвэр, зочид буудал болон хоол хүнс зэрэг бусад үйлчилгээний жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 20.3%-иар өссөн байна. Зуны улиралд кино үзэх үзэгчдийн тоо 502 саяыг давжээ. Миний төрсөн нутаг Жэ Жиан мужид болсон Азийн наадмын нээлт дэлхийн нийтийн анхаарлыг татаж, спорт, аялал жуулчлалын хэрэгцээний шинэ давалгааг эхлүүлсэн. Өндөр чанартай бүтээн байгуулалт хурдацтай хөгжиж байна. Хятадын засгийн газар хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштайгаар хэрэгжүүлж, инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг эрчимтэй хэрэгжүүлж, Хятадын эдийн засаг уламжлалт аж үйлдвэрийг өөрчлөн сайжруулж, Шинээр хөгжиж буй салбаруудын хөгжил, өсөлтийн шинэ үе шатанд байна. Оны эхний хагаст Хятад улс дэлхийн хамгийн том автомашин экспортлогч орон болж, 795 мянган шинэ эрчим хүчний машин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 112.7%-иар нэмэгдэж, дэлхийн зах зээлийн 28.3%-ийг эзэлсэн. Хятадын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нүүрсний эрчим хүчнээс давсан байна. Салхины болон фотоволтайкийн суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд 13 жил, 8 жил дараалан тус тус тэргүүлж байна.

Дэлхийн үйлдвэрлэлийн салбарын дундаас дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь өссөөр байгаа нь Хятадын эдийн засгийн үнэ цэнэ байр суурийг нэмэгдүүлж, хөрш орнуудын хөгжилд түлхэц өгч байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг үргэлжлүүлэн татсаар байна. Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байдлаа өргөжүүлсээр байгаа бөгөөд Хятадад гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 24 бодлогыг авч хэрэгжүүлсээр байна.Үндэстэн дамнасан компаниуд “хөлөөрөө санал өгөх”-ийг сонгосон бөгөөд Volkswagen, Siemens, Airbus, Apple, Tesla болон бусад компаниуд Хятадад айлчилсан. Оны эхний хагаст Франц, Их Британи, Япон, Германы Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 173.3%, 135.3%, 53%, 14.2% -иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хятадад нийт 24 мянган гадаадын хөрөнгө оруулалттай компани шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.7%-иар өссөн байна. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтаар дэлхийн хоёр дахь том улс хэвээр байна. Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого 9.1%-д хүрч, Европ, Америкийн орнуудын хавьгүй өндөр буюу 3.1% хүрсэн нь хөгжиж буй эдийн засгийн дундаж түвшнээс өндөр байна. “Бүс ба зам” санаачилга нь сүүлийн арван жилд хөгжлийн гайхалтай үр дүнд хүрч, дэлхийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед олон улсын хөгжилд хүчтэй түлхэц өгсөн. Хамтын ажиллагааны 3000 гаруй төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, Тээвэр дэд бүтцийн төслүүд газар авсаар байна, Цэвэр үр ашигтай, чанартай ногоон эрчим хүчний хэд хэдэн төсөл улс орны ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээх замыг гэрэлтүүлсэн. Монгол Улсын ногоон хөгжилд туслах зорилгоор байгуулагдсан Хятад, Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг нээсэн. Дэлхийн банкны тооцоолсноор “Бүс ба Зам”-ын хүрээнд хэрэгжиж буй тээврийн бүх төслүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дэлхийн орлого 0.7%-2.9%-иар нэмэгдэж, дэлхий даяар 7.6 сая хүн нэн ядуурлаас, 32 сая хүн дундаж ядуурлаас гарна гэсэн тооцоолол байна. Хятад Монголын хамтын ажиллагаа тасралтгүй сайжрах асар их нөөц бололцоо бий. Энэ оны эхний гурван улиралд Хятад Монголын худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар нэмэгдэж, 20 тэрбум ам.долларын том зорилгодоо хүрэхийн тулд алхамууд хийж байна. Энэ оны Хятад руу гаргах Монголын нүүрсний экспорт 55 сая тонн давах төлөвтэй байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм. Монголын тооцоолсноор Хятадын эдийн засгийн 1%- ийн өсөлт тутамд Монголын экспортын хэмжээ хагас жилээс нэг жилийн дотор 4%- иар, эдийн засаг 0,6%-иар өсдөг. Хятад Монголын боомтын харилцаа холбоо хурдацтай сэргэж, ачаа тээврийн тоо хэмжээ хурдацтай нэмэгдэж, зорчигч тээвэр тогтвортой сэргэж байна.

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь тийм ч амар үйл явц биш, Хятад улс бэрхшээлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй бөгөөд үргэлж шийдвэрлэхийн тулд идэвхитэй арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Хятад улс хэрэглээгээ сэргээн өргөжүүлэх, ард иргэдийн эдийн засгийн хөгжил, өсөлтийг ахиулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Холбогдох бодлогын арга хэмжээ аажмаар үр дүнд хүрч байна. Хятадын засгийн газрын бодлого хэрэгсэл хангалттай хэвээр байгаа бөгөөд ямар нэгэн тогтолцооны эрсдэл гарахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Хятадын эдийн засгийн сэргэлтийг үнэлэхдээ тодорхой хугацааны гүйцэтгэлээр нь дүгнэх ёсгүй, харин өөрчлөлт нээлт хийснээс хойших тогтвортой, урт хугацааны эерэг нөхцөл байдал, Хятадын засгийн газар эдийн засгаа хөгжүүлэхийн төлөөх тууштай байдлаар нь дүгнэх ёстой. Одоогийн байдлаар улс орон бүр сорилттой тулгарч байна. Гурван жил үргэлжилсэн цар тахлын үлдээсэн шарх эдгэрээгүй, Украины хямрал удаан үргэлжилж, Ойрхи Дорнодод дайн дахин эхэлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байна. Даяаршсан ертөнцөд ямар ч улс орон дангаараа хямралыг даван туулж чадахгүй. Хятад, Монгол бол газарзүйн хувьд ойр, харилцан нөхөх давуу талтай, иж бүрэн стратегийн түншүүд юм. Хоёр орны харилцаа улам бүр ойртож байгаагаас үүдэн олон салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрсээр байна, Монгол Улс Хятадын эдийн засгийн хөгжлийн буухиа галт тэргэнд үргэлжлүүлэн сууж, ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлж, хөгжлийн ашиг шимийг хүртэж байгаад баяртай байна.