Зеленскийн анхны төлөвлөгөөг АНУ дэлгэлээ

Улс төр

  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой шууд зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэхээр санаархаж байсан гэж америкийн батлан   хамгалаах яам Пентагоны зөвлөх байсан хурандаа Дуглас Макгрегор YouTube-ийн  Judging Freedom сувагт өгсөн ярилцлагадаа  мэдэгдсэн байна.

“Оростой байлдахын тулд Украины зэвсэгт хүчнийг бүр тусгайлан бэхжүүлж ирсэн. Украин санаачлагыг гартаа авахын тулд эхлээд Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улс гэж өөрийгөө тунхагласан мужууд руу  довтолсон ч үүнд нь Путин саад болсон” гэж цэргийн зүтгэлтэн онцолжээ.

Түүнийхээр бол хэрэв Киев бүр 2014 оноос эхлэн буудаж эхэлсэн энэ бүгд найрамдах улсууд руу эхэлж шууд дайрч давшиж эхэлсэн бол Орос, Украины шууд мөргөлдөөн гарцаагүй байх байсан гэнэ.

Ийм болохоор Оросын зүгээс цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн нь Вашингтоны хувьд нэг их шинэ зүйл биш, яагаад гэхээр Вашингтон ийм сөргөлдөөнийг бүр эртнээс төлөвлөж байсан юм. Үүнийг украины цэргүүдийг өрнөдийн орнуудад бэлтгэж байсан нь гэрчилж байна гэж Пентагоны зөвлөх асан Макгрегор бичжээ.

Киевийн дэглэм Крымыг 2023 онд эргүүлж авах ажиллагаанд бэлтгэж байсан гэж Украины десантны цэргийн командлагч байсан Михаил Забродский өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хэлж байсан удаатай.