Хятад улс 14 жил дараалан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд нэгд оров

Дэлхийн мэдээ

Ардын өдрийн сонины сурвалжлагч ВАН ЖӨН

14 жил дараалан автомашины үйлдвэрлэл болон борлуулалтаар дэлхийд 1-р байр, 8 жил дараалан шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд 1-р байр тус тус эзэлж, суудлын автомашины зах зээл дэх борлуулалт 8 жил дараалан 20 саяыг давав.... Хятадын автомашины үйлдвэрийн нийгэмлэгээс саяхан гаргасан тоо баримтанд үзүүлснээр, 2022 онд Хятадын автомашины үйлдвэрлэл ба борлуулалтын хэмжээ 27 сая 21 мянга, 26 сая 864 мянгад тус тус хүрч, мөн үеэс 3,4% болон 2,1%-иар нэмэгдэж, өсөлтийн байдлаа дахин хадгалж,асар их хөгжлийн маньяврлах чадвартайг харууллаа. “Хэдийгээр чипийн бүтцийн хүрэлцээ муу, хөдөлгүүрийн батарейн түүхий эдийн үнэ нь өндөр зэрэг олон таатай бус хүчин зүйлүүдийн цохилтод өртсөн ч тогтвортой өсөлт, хэрэглээг дэмжсэн бодлого зэрэг хэд хэдэн үр ашигтай ажиллагааг өрнүүлсний үр дүнд мөн бүх салбарынхны хамтын хүчин чармайлтаар, Хятадын автомашины зах зээл хүнд нөхцөлд бүхэлдээ сайн тал руу сэргэж, эерэг өсөлтийг хангасан нь хөгжлийн маньяврлах чадвартайг илтгэн харуулж байна.”

Хятадын автомашины үйлдвэрийн нийгэмлэгийн байнгын зөвлөлийн орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга Фү Бинфөн хэлэхдээ, худалдан авалтын татварын хөнгөлөлт болон шинэ эрчим хүчний автомашин хурдацтай нэмэгдэхэд ашиг тусаа өгч,Хятадын суудлын автомашины зах зээлийн борлуулалт 8 жил дараалан 20 саяыг даваад байна гэв. “2022 онд шинэ эрчим хүчний автомашин байнга тэсрэлттэй нэмэгдэж, үйлдвэрлэл ба борлуулалтын хэмжээ нь 7 сая 58 мянга, 6 сая 887 мянгад тус тус хүрсэн нь 8 жил дараалан дэлхийд нэгдүгээр байрт орж, мөн үеэс 96,9% болон 93,4% -иар тус тус нэмэгдэж, зах зээлд эзлэх хувь нь 25,6%-д хүрч, түрүү жилийн 12,1 нэгжээс давсан байна.” ФүБинфэн хэлэхдээ,Хятадын шинэ эрчим хүчний автомашин бүх талаар зах зээлжих хөгжлийн үе рүү аажмаар орж, шинэ хөгжил болон өсөлтийн үе шатыг угтан авч байна гэв. Хятадын шинэ эрчим хүчний автомашины шинэ шинэ брэндүүд байнга тасралтгүй төрөн гарч ирж, хамтран хөрөнгө оруулсан брэнд болон Хятадын том брэндийн автомашины үйлдвэрүүд ар араасаа шинэ эрчим хүчний бүтээгдхүүнд илүү их хүчийг тавьснаар, зах зээлийн өрсөлдөөнийг аажмаар ширүүсгэж, үйлдвэрлэлийн төвлөрлийн төвшин нэмэгдсэн байна.

Энэ жил Хятад улс зах зээлд итгэх итгэлийг ихээр сэргээж, дотоодын хэрэгцээний стратегийг өргөжүүлж, зах зээлийн цөм бие болон хэрэглээний амьдрах хүчийг улам сэргээнэ. Фү Бинфөн илэрхийлэхдээ, энэ жил автомашины зах зээл тогтвортой, эерэг хөгжлийг үргэлжлүүлэн баримталж, 3%-ийн өсөлтийг хангах төлөвлөгөөтэй байна гэв. 1 сарын 12-ны өдөр, Чи Рүй маркийн 1840 ширхэг автомашиныг Анхуй мужийн Үүхугаас Шанхайн боомт руу гаргаад, хоёр хоногийн дараа усан онгоцонд ачаад Мексикийн зах зээл рүү явуулав. “Энэ бол энэ жилийн Чи Рүй маркийн автомашиныг Мексик рүү ачсан хоёр дах усан онгоц болж байна. Төлөвлөгөөний дагуу, 1 сарын 21-ний өдрийн битүүнд, Чи Рүй маркийн 3281 ширхэг автомашиныг битүү ачсан усан онгоцыг Турк зэрэг орны зах зээл рүү явуулна. “Чи Рүй хязгаарлагдмал хувьцаат корпорацийн хэвлэлийн төлөөлөгч Жин Ибөгийн танилцуулснаар, тус корпораци одоогоор сар бүр Мексикийн зах зээл рүү 5000 ширхэг автомашиныг гаргаж байна. 2022 онд Чи Рүй корпорацийн экспортын хэмжээ 450 мянгыг давж, мөн үеэс 67,7%- иар нэмэгдсэн байна гэв. 1 сарын 10-ны өдөр, энэ жил анхны Индонези руу явуулах Чөлөөлөлт- JH6 маркийн 150 ширхэг зүтгүүр машиныг Жиансү мужийн Лиэн Юн боомтод усан онгоцонд ачив. Гадаадын зах зээлийн ерөнхий төлөв байнга өргөжин хөгжихийг дагаад, Хятадын автомашины нэгдүгээр корпорацийн Чөлөөлөлт брэндийн бизнес загварын автомашины Индонези зэрэг гол зах зээл дэх борлуулалтын хэмжээ хурдацтай нэмэгдэж, 2022 онд нийт жилийн экспортын хэмжээ нь 220 мянгыг давж, мөн үеэс 47%-иар нэмэгджээ. BYD брэнд нь гадаадын зах зээлд байнга хүч хаяж, Голланд, Япон, Герман, Швед, Тайланд, Энэтхэг, Норвеги зэрэг орнуудын зах зээлд нэвтрэн орсон.

Өнөөгийн байдлаар, BYD брэнд нь дэлхий дээр 30 гаруй үйлдвэрийн паркийг байгуулж, үйлдвэрлэсэн шинэ эрчим хүчний автомашин нь дэлхийн 70 гаруй орон, бүс нутаг, гадаадын 400 гаруй хотод түгэн тархсан байна. 2022 онд жилийн турш экспортолсон шинэ эрчим хүчний автомашины тоо 560 мянгад хүрч, мөн үеэс 307,2%-иар нэмэгдэв. Шинэ эрчим хүчний автомашины зах зээлийн боломжийг атгаж, гадаадын зах зээлд шинээр нэвтэрсэн нь Хятадын 2022 оны автомашины экспортын хамгийн том онцлог зүйл байв. Хятадын автомашины үйлдвэрийн нийгэмлэгээс гаргасан хамгийн сүүлийн статистик тоо баримтаас харахад, 2022 онд Хятадын автомашины экспортын хэмжээ 3 саяыг давж, 3 сая 111 мянгад хүрсэн нь мөн үеэс 54,4%-иар нэмэгдэж, салбарын нийт өсөлтийг үр дүнтэй хангаж чадсан. Үүнд, шинэ эрчим хүчний автомашины экспортын хэмжээ 679 мянгад хүрч, мөн үеэс 1,2 дахин нэмэгдсэн байна. “2021 онд анх удаа 2 саяыг давсны дараа, Хятадын автомашины экспорт үсрэнгүй хөгжлийг хангасан” гэж Фү Бинфөн хэлээд, энэ нь гадаадын ханган нийлүүлэлтийн хүрэлцээгүй байдалд ашиг тусаа өгөхийн зэрэгцээ, Хятадын автомашины үйлдвэрүүдийн экспортын өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэхэд ч илүү нэмэр тус болж, ялангуяа Хятадын брэнд автомашины үйлдвэр 3 цахилгаан технологи /үүнд батарей, цахилгаан хөдөлгүүр, цахилгаан хяналтын систем орно/, болон ухаалаг жолоодлоготой холбоотой салбарт аажмаар өрсөлдөөний давуу талыг бий болгож байна гэж үзэв.

Статистикаас харахад, 2022 оноос хойш Хятадын автомашины экспортын үнэ, хэмжээ нь зэрэг өсч, дундаж үнэ нь 18, 9 мянган долларт хүрч, үүн дотор цэвэр цахилгаан хөдөлгүүрт автомашины дундаж үнэ 25,8 мянган долларт хүрэв. Салбарын мэрэгжилтнүүдийн үзэж байгаагаар, автомашины үйлдвэрлэлийн салбар шинэ эрчим хүчийг ухаалаг сүлжээтэй хоршин хөгжүүлэх үе рүү шилжих энэхүү боломжийг барьж авч, Аж үйлдвэрлэлийн болон ханган нийлүүлэлтийн дамжлагын өөрийн хяналтын төвшинг дээшлүүлснээр Хятадын автомашины экспорт шинэ үе рүү орох хандлагатай байна гэв.