Хүн төрөлхтөний хамтын хөгжилд илүү өргөн уудам ирээдүйг Нээв-Хятад маягийн шинэчлэлийн олон улсын ач холбогдол

Дэлхийн мэдээ

Ардын Өдрийн Сонин Хэ Ин

Улс орныг засаглахуй нь ард түмнийг баян чинээлэг болгохоос эхэлнэ. Хятад маягийн шинэчлэл (хятад модернизаци) гэдэг нь бүх ард түмэн нийтээрээ баяжин чинээлэгжих шинэчлэл, бүх ард түмэн нийтээрээ баяжин чинээлэгжих гэдэг нь нь Хятад маягийн шинэчлэлийн мөн чанарт шаардлагуудын нэг төдийгүй Хятад маягийн шинэчлэлийн өрнөдийн улс орнуудын шинэчлэлээс ялгарах онцгой тэмдэг юм. Хятад маягийн шинэчлэл нь хөгжил ард түмэнд үйлчилдэг, хөгжил ард түмэнд түшиглэдэг, хөгжлийн үр шимийг ард түмэн хамтдаа хүртдэг байхыг баримталж, орчин үеийн болох явцад тулгараад буй хоёр туйлт задрал зэрэг хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд хятадын хувилбарыг өргөн барьж байна.

Ард түмнийг сайн сайхан амьдруулж, хамтдаа баяжин чинээлэг болгох нь ХКН-ын ухарч няцахгүй тэмцлийн зорилт юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш нөхөр Ши Жиньпин-ээр төвлөсөн ХКН бүх ард түмэн нийтээрээ аажмаар баяжин чинээлэгжих хэргийг илүү чухал байр сууринд тавьж, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг урагшлуулан, иргэдийн амьжиргаг баталгаажуулж, сайжруулах эрч хүчтэй арга хэмжээ авч, ядуурлаас ангижрах довтолгоонд шийдвэртэй ялалт байгуулан, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, бүх нийтээрээ баяжин чинээлэгжихэд таатай нөхцлийг бий болгов. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орныг хувьд Хятад улс “НҮБ-ийн 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаасаа 10 жилийн өмнө биелүүлж, ядуурлыг бууруулах ажлыг удирдан засах Хятадын загварыг бий болгож, дэлхийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан билээ. Хятад нь 1,4 тэрбум хүн амтай их гүрэн, хамтдаа чинээлэг болох нь урт хугацааны, хүндрэлтэй, нарийн төвөгтэй шинж бүхий онцлог шинжтэй. Хятад улс цаашид ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санааг хатуу баримталж, өндөр чанартай хөгжлийн явцад хамтдаа чинээлэгжих явдлыг урагшлуулах болно. Эдүгээ Хятад улс нийтээрээ баян чинээлэг болох ажлыг урагшлуулах бүрэн цогц үзэл баримтлал, тогтолцооны зохион байгуулалт, бодлого арга хэмжээг хэдийн бий болгож, орчин үеийн бүтээн байгуулалтын үр ашгийг бүх ард иргэдэд илүү их, илүү шударга хүртээмжтэй хүртээх бүрэн дүүрэн итгэлтэй байна. Пакистаны Тогтвортой Хөгжлийн Бодлогын Институтын Хятад судлалын Төвийн эрхлэгч Шакил Ламай “хамтдаа баяжин чинээлэгжих явдлыг урагшлуулах нь илүү олон хүнд чинээлэгжих боломж бий болгон, хүчин чармайлт нэг бүрт үр шимийг нь хүртээж, Хятадын нийгмийн үйлдвэрлэх хүчин болон бүтээлч хүчийг улам бадруулах болно” гэжээ.

Хамтдаа баян чинээлэг болох нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжлийн нэгэн бэрхшээлтэй асуудал юм. Орчин үеийн болох өөд тэмүүлэх явцад зарим улс орны баян ядуугийн зөрүү ноцтой хэмжээнд хүрч, дундаж давхарга уналтад орсноор нийгэм хагаран бутарч, улс төр олон туйлт болох, нацист үзэл дэлгэрэхэд хүргэж; зарим улс орны эдийн засгийн шилжилт бүтэлгүйтэн, хөгжил зогсонги байдалд орж, бидний хэлдгээр “дундаж орлогын занга”-нд унаж байна. Хятадын онцлогтой шинэчлэл нь хүн ардын сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллийг биелүүлэхийг орчин үеийн бүтээн байгуулалтын гараа хийгээд бариа болгож, нийгмийн шударга байдлыг чармайн хамгаалж, урагшлуулан, бүх ард түмний хамтдаа чинээлэгжих ажлыг чармайн ахиулж, хоёр туйлт задралыг тууштай эсэргүүцэх болно. “Бидний хамтдаа чинээлэгжих нь ард түмний сайн сайхан амьдралын шаардлагыг илүү сайн хангаж, аажим аажмаар бүхэлд нь, нийтлэг байдлаар чинээлэгжүүлж, зах зээл болон засгийн газрыг уялдуулах, үр ашиг болон шударга байдлыг нэгтгэх явдлыг баримталж, бялууг том хийхийн зэрэгцээ бялууг сайтар хувааж, зууван хэлбэрийн хуваарилалтын бүтцийг бий болгоно” хэмээн Ши Жиньпин дарга орлого хуваарилалтын тэгш бус асуудлыг задлан шийдварлах хятад загварыг тайлбарлажээ.

Эдийн засгийн даяаршил сөрөх урсгал гарч, өрнөдийн шинэчлэл хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй энэ үед Хятадын онцлогтой шинэчлэл нь ард түмэнд ашиг тусыг хүртээх, нийгмийг тэгш шударга болгох зэрэгт анхаарч, орчин үеийн болох нэгэн шинэ зам мөрөөр ахлах боллоо хэмээн олон улсын мэргэжилтнүүд үзэж байна. “Хятад улс хамтдаа баяжин чинээлэгжих гэдэг нь хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулах энэхүү илүү том зорилго өөд алхан орохын эхлэл юм” гэж Өмнөд Африкийн Их сургуулийн Табо Мбеки Африкийн Удирдлагын Институын судлаач Тань Жөли хэлжээ. Улс орнууд хамтдаа хөгжих нь жинхэнэ хөгжил, бүгд хамтдаа чинээлэгжих нь жинхэнэ чинээлэг юм гэж Хятад улс үзсээр ирсэн. Хятад улс өөрийн хөгжлийг эрэлхийлэхийн зэрэгцээ бодит үйл ажиллагаагаар дэлхийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж байна. Хятад улс өнөөдөр хэдийн дэлхийн 151 улс орон, 32 олон улсын байгууллагатай “бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажилллагааны баримт бичигт гарын үсэг зурсан ба өндөр чанартайгаар “бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах нь зам дагуух улс орнуудын ард түмэнд бодит ашиг тусыг дагуулаад байна. Хөгжлийн тэнцвэртэй бус асуудлыг чармайн шийдвэрлэж, хятад улс Даян дэлхийн хөгжлийн санаачлагыг дэвшлүүлэн, үүнийг 100 гаруй улс орон, олон улсын байгууллага талархан дэмжиж, хамтдаа санаачлагыг ахиулах бат бэх үндэс суурийг тавив. Хятад улс орчин үетэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ даян дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааны нөөц баялгийн орох хувийг нэмэгдүүлж, бүх талуудтай хамтдаа даян дэлхийн хөгжлийн цогц нэгдлийг байгуулж, хүн төрөлхтөний хамтын хөгжилд илүү өргөн уудам ирээдүйг нээж өгөх болно.

Хамтдаа баяжин чинээлэгжих нь урт удаан түүхэн үйл явц бөгөөд өнө удаан жил чармайх шаардлагатай. Шинэ их аянд Хятад улс бүх нийтээрээ баяжин чинээлэгжих зорилт өөд тасралтгүй урагшилж, дэлхийг илүү их хөгжлийн боломжоор ханган, хөгжлийн үр шимийг илүү их, илүү шударгаар бүх улс орнуудын ард түмэнд хүртээх болно.