Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах дүүргэлт эмчилгээ

Нийгэм, Эдийн засаг
  • Сайн байн уу?

Сайн, сайн байна уу?Таньд энэ өдрийн мэнд хүргэе

  • Танаас сүүлийн үед хүмүүсийн аягүй их сонирхож хийлгэх болсон нүүрэнд өөх шилжүүлэн суулгах дүүргэлт эмчилгээний талаар асуух гэсэн юм. Яг ямар үйлчилгээ байдаг вэ?

Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах үйлчилгээ гэдэг нь тухайн хүний өөрийн өөх ихтэй хэсгээс өөхийн аваад, нүүрний шаардлагатай бүх хонхорхой хэсэгт суулгадаг нэг ёсондоо натурал дүүргэлт эмчилгээ юм. Сүүлийн үед хүмүүс аюулгүй, натурал, хийлгэсэн гэж мэдэгдэхгүй байдлаар эргээд залуу сайхан төрхөндөө очихыг хүсдэг болсон учраас маш ихээр сонирхож хийлгэж байгаа.

  • Дүүргэлт гэж юу вэ? Яагаад чухал байдаг вэ?

Нүүрний өөхөн давхарга хэтэрхий багасаж, энэ тэнд сүүдэржилт үүсэж эхлэхээр  хүний нүүрний ясны хэлбэр илүү тодорч, унжгар ядарцан харагдаж эхэлдэг. Та нар анзаарч байгаа бол хүн залуу байхдаа нүүр нь дүүрэн жигд булцгар хацартай эгдүүтэй төрхтэй байдаг, нас явахын хэрээр тэр маань багасаж арьс унжиж эхэлдэг. Хүмүүс нүүрнийхээ өөхийг хамаагүй багасгаамаар байна гэж их ирэх брлсон энэ нь маш буруу учир нь нүүрний өөх эргэж сэргэдэггүй тиймээс хайрлаж байх хэрэгтэй. Нэгэнт багассан хэсгийг бид нар дүүргэлт эмчилгээгээр шийдэж өгч байна.

  • Дүүргэлт эмчилгээн олон төрөл байдаг уу?

Дүүргэлт эмчилгээн дотроо олон янзаар хийгддэг. Гадуур хамгийн их хийгддэг нь филлер дүүргэлт, коллегэн үүсгэгчтэй дүүргэлт байна мөн сүүлийн үед хүмүүсийн их сонирхож хийлгэх болсон өөрийнх нь өөхөөр дүүргэх юм. Бүгд өөр өөрийн гэсэн давуу болон сул тал онцлоготой учраас эмчдээ үзүүлж өөрийн онцолгод хамгийн их тохирохоо сонгох хэрэгтэй .

  • Тэгүүл нүүрэнд өөх шилжүүлэн суулгах эмчилгээний давуу болон сул тал юу вэ?

Энэ нь хэсгийн мэдээ алдуулалтаар хийгддэг учраас харьцангуй эрсдэл хүндрэл өвдөлт бага хурдан хийгддэг онцлоготой. Мэдээж хамгийн том давуу тал нь өөрийн өөх учраас ямар нэгэн харшил өгөхгүй сөрөг нөлөөгүй, шаардлагатай байгаа нүүрний бүх газраар хийгдэнэ мөн юм хийлгээгүй юм шиг натурал сайхан харагддаг мөн өөх учраас арьсанд тэжээл өгч маш гоё гялганасан эрүүл харагдуулж, мэдрэмж нь хүртэл өөрийн мэт санагдана. Сул тал гэвэл хийлгэснээс хойш эхний 3 сар дотор өөхний маань 30-40% нь хайлаад үлдсэн 50-60% нь цусан хангамжаа авч таны өөх болон тогтож үлддэг.Тэр үлдсэн өөх маань таньд бага юм шиг дахиад жоохон нэмүүлмээр санагдвал дахиад нэг хийлгэж болно эхний үлдсэн 50-60% өөх маань 70-80% болж нэмэгдэж үлддэг. Үлдсэн өөх нь та жингийн хэлбэлзэлд бага ордог бол насан туршийх болно. Зарим хүний биеийн онцлогоос хамаарч таарахгүй тохиолдол байдаг.

  • Ямар хүмүүс хийлгэвэл илүү тохиромжтой вэ?

Мэдээж насанд хүрсэн 20-60 насны хүмүүс хийлгэвэл илүү тохиромжтой. Залуу хүмүүс бол унжиж суларсан гэхээсээ илүү нүүрний хэлбэрээ засуулах зорилгоор хийлгэдэг харин 35-аас дээш насныхан бол өөхөн давхаргаа алдсан арьс суларч унжсан,өнгөө алдсан үрчлээ ихэссэн гээд олон шалгаанаар хийлгэнээ.

  • Нүүрэнд өөх суулгасны дараах үр дүн, ямар болох вэ?

Хүний нүүрний хэлбэр зөв болж 5аас дээш насаар залуу харагдана. Өөх өөрөө амьд учраас нүүрний цусан хангамжыг сайжруулж өгсөнөөр арьс дахин чангарч, үрчлээ тэнийн хөгширөлт удаан явагддаг.

  • Дараах барих гам дэглэм юу вэ?

Хийлгэсний дараа 5-7 хоног бага зэрэг хавдана, хүн хүний онцолгоос хамаарч хөхөрч болно гэхдээ харьцангуй бага үүсдэг. Нүүр хэсгээрэй бариа, массаж болон янз бүрийн аппаратанд 3-6 сар орж болохгүй. Дасгал хөдөлгөөнийг мөн 3 сар хорино. Өөх авсан хэсгээрэй даруулга 14 хоног тасралтгүй зүүх хэрэгтэй.

  • Хийхэд өвдөлт байгаа юу?

Хүмүүс өвдөлт байх уу гэж их асуудаг.Өөх авахад хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг учраас өвдөлт байхгүй. Харин хийхэд зөвхөн тосоор мэдээ алдуулдаг учир бага зэргийн татаж чангааж байгаа эвгүй мэдрэмж төрнө. Хүн хүний мэдрэг байдал онцлогоос хамаарч хүмүүс өөр өөр мэдэрдэг.

  • Хэр хугацааны давтамжтай хэдэн удаа хийлгэж болдог вэ?

Дахиж нэмүүлэх шаардлагатай, нэмүүлмээр байгаа бол 6 сараас нэг жилийн хугацаатай 2-3 удаа хийлгэж болно.Өөх нь давтамжтай хийх бүрт өмнөхөөсөө илүү хувь тогтож үлддэг.

  • Өөр газруудаар хийгдэж байгаагаас танайх юугаараа ялгаатай вэ?

Манай эмнэлэг дээр нүүрэнд өөх шилжүүлэн суулгах үйлчилгээн нано технологоор хийгддэг.Энэ нь өөхний эсүүдийг илүү нарийн жижиг хэмжээтэй болгож нүүрний 3 үеэр жигд тарааж суулгаж өгөхийг хэлнэ.Ингэснээр илүү натурал сайхан харагдахаас гадна овон товон үүсэхгүй илүү удаан тогтож үлддэг давуу талтай.

  • Эмчилгээний талаар дэлгэрэнгүй зөвөлгөө мэдээлэл өгсөн эмчдээ баярлалаа,таньд цаашдын ажилд нь амжилт хүсье

Баярлалаа,танай хамт олонд ч гэсэн үнэн зөв мэдээлэл хүргэж байгаад баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье. Ингээд ярилцлага өгсөн Т.Отгонсувд эмчдээ баярлалаа. Та бүхэн доорх хаяг утасаар “Күинс мед” эмнэлэгт хандаарай. . Хаяг Натурын баруун талд UB Tower- н 6н давхарт

Утас: 80905848 , 99645848