МИК 16 нас хүрлээ

Нийгэм, Эдийн засаг
    Өнөөдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсэн байгуулагдсаны 16 жилийн ой тохиож байна.
МИК нь 2006 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) зөвлөмжийн дагуу Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банкны оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй.
16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй МИК нь Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.