МИК-ийн бизнес загвар, үйл ажиллагаа олон улсын стандартын хүлээлтэд нийцсэн

Нийгэм, Эдийн засаг
   “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орон сууцны зах зээлд харилцан туршлага солилцох хүрээнд Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA), Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA) болон Олон улсын орон сууцны санхүүжилтийн эвлэл (IUHF)-д элссэн бөгөөд гишүүн орнуудын иргэдийг орон сууцжуулах, түүнд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой сувгийг нээх боломжийг нэмэгдүүлэхэд санал бодол солилцон, туршлага судлан хамтран ажиллаж байна.