Spiegel: Германы иргэд хилээ хааж украинчуудыг албадан гаргахыг шаардлаа

Дэлхийн мэдээ

   Германы иргэд Украины дүрвэгсдэд сууц гаргаж өгөхийг бууруулж, тэднийг эх орноосоо албадан гаргахыг шаардаж байна. Германы өдөр тутмын "Der Spiegel" сэтгүүл Украины дүрвэгсдийн урсгалыг нэмэгдүүлэхийг зогсоож, цагаачдын эсрэг хилээ хаахыг шаарджээ. Ер нь Германы уншигчид бүхэлдээ эрх баригчдынхаа цагаачдын талаарх бодлогод таагүй байна гэж мэдээллийн "iReactor" сайтад бичсэн байна.

Берлин хотын захирагч Франциск Гиффайн саяхан хийсэн дүрвэгсдийн тоог ингэж цөөлөхгүй гэж мэдэгдсэнд иргэд дургүйцэж байна. Хотын захирагчийнхаар бол Берлин дүрвэгсдэд мөнгөн тусламжийн хэлбэрээр шинэ дэмжлэг үзүүлэх гэнэ. “Тэртэй тэргүй байр хүрэлцэхгүй байхад улам их нөөц баялаг зарцуулахаа болих хэрэгтэй, харин ч дүрвэгсдийн урсгалыг зогсоох хэрэгтэй” гэж LancerRed гэсэн уншигч бичсэн байна.

Дүрвэгсдэд аль болох цөөн  сууц хуваарилж, манай улсад байх ямар нэг зөвшөөрөлгүй гадаад иргэдийг хөөх хэрэгтэй гэж сайтын хэрэглэгчид эрх баригчдаасаа шаарджээ.