МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРЭХ 5 ЖИЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Улс төр
Өнөөдөр /2022.09.27/ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн төлөөлөл болох
-Каспар Велдкамп, Нидерланд, БНХАУ, Монгол Улс, Хойд Македон, Армени улсуудыг хариуцсан Захирал,
-Эва Кассел, Швед, Исланд, Эстони улсуудыг хариуцсан Захирал, Чаатай Имиржи, Турк, Румын, Азербайжан, Молдав, Киргиз улсуудыг хариуцсан Захирал,
-Филип Линдсэй, Австрали, БНСУ, Шинэ Зеланд, Египет улсуудыг хариуцсан Захирал,
-Яанн Пузат, Франц улсыг хариуцсан Захирал,
-Леандр Треппел, Австри, Израйль, Кипр, Мальта, Казахстан, Босни Герцеговин улсуудыг хариуцсан Захирал,
-Энрике Алехо, Испани, Мексик улсуудыг хариуцсан Захирал,
-Димитрис Метаксас-Трикардос, Португаль, Грек, Сан Марино, Энэтхэг улсуудыг хариуцсан Орлогч Захирал,
-Маркус Шульте, Европын холбоог хариуцсан Орлогч Захирал,
-Ханнес Такач, Суурин Төлөөлөгч,
-Жулиен Трехет, Хөрөнгө оруулагчдын харилцааны газрын Шинжээч нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлэх ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөөний тухай санал солилцлоо.