ОХУ цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбогдуулан тус улсын иргэд гадагшаа зорчих урсгал эрс нэмэгдсэн гэдэг хэвлэлүүдээр мэдээлэл түгээд байгаа. Тэгвэл Хил Хамгаалах Ерөнхий газрын өгсөн мэдээллээр есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн манай улсад нэвтэрсэн байна. Тодруулбал есдүгээр сарын 15-нд 179 хүн, 16-нд 220 хүн, 17-нд 260 хүн, 18-нд 179 хүн, 19-нд 169 хүн, 20-нд 153 хүн, 21-нд 229 хүн, 22-нд 830 хүн, 23-нд 867 хүн, 24-нд 931 хүн, 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.
Есдүгээр сарын 21-ны өдрийг хүртэл Алтанбулаг боомтын үйл ажиллагаа хэвийн буюу өдөрт дунджаар ОХУ-ын 200 гаруй иргэн манай улсад орж ирдэг байсан бол 22-ны өдрөөс зорчигч эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.
2 Сэтгэгдэл
brand lipitor <a href="https://lipiws.top/">lipitor 20mg cheap</a> buy lipitor 80mg for sale
tadalafil 20mg without prescription <a href="https://ordergnonline.com/">cialis 20mg tablet</a> top erection pills