ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭВЭЛ “БНАСАУ-ЫН ДЭГЛЭМ СҮЙРНЭ” ГЭЖ СӨҮЛ ҮЗЭЖ БАЙНА

Дэлхийн мэдээ

Пеньян хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэх юм бол БНАСАУ-ын улс төрийн өнөөгийн дэглэм сүйрнэ гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Ким Сын Гем БНСУ-ын парламентын хуралдаан дээр даваа гарагт мэдэгджээ.

“Пеньян цөмийн зэвсэг хэрэглэхийг оролдох тохиолдолд Бүгд найрамдах Солонгос улс, АНУ-ын эвсэл, манай зэвсэгт хүчний зүгээс үзүүлэх ноцтой хариутай тулгарч өнөөгийн дэглэм нь цаашид оршин тогтнохоо болих тийм байдалд хүрнэ гэдгийг Умард Солонгос маш сайн ойлгоосой гэж би мэдэгдэж байна” гэж Өмнөд Солонгосын генералын хэлснийг Yonhap  агентлаг иш татан мэдээлсэн байна.

Ким Сын Гём бас БНАСАУ-ын зүгээс цөмийн зэвсгийн аюул заналхийлж байгаа үед  солонгосын хойг, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд зэвсэгт хүчнийхээ чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байна. БНСУ-ын Батлан хамгаалах яам үүний өмнө бас Пеньян цөмийн зэвсэг хэрэглэвэл тус улс “өөрийгөө хөнөөх замд орох болно” гэж мэдэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын генерал мөн нисэх онгоц тээгчээс хөөрөх өөрийн онгоц бүтээх боломжийг цэргийнхэн судалж байгаа гэжээ.

БНАСАУ-ын Ардын Дээд хурал энэ есдүгээр сарын 8-нд түрүүлж цохилт өгөх боломжтой цөмийн хүчний тухай шинэ хууль баталсан юм. Парламентын хуралдаан дээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үг хэлэхдээ АНУ-ыг зүгээс   байнгын аюул заналхийлж байгаа үед тус улс цөмийн зэвсгээс  татгалзахгүй гээд энэ шинэ хууль нь яриа хэлэлцээг боломжгүй болгож байгаа юм гэсэн байна.

АНУ, БНСУ-ын Батлан ​​хамгаалах, гадаад хэргийн яамны дэд сайд нарын  стратегийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өнгөрсөн долоо хоногт болж Сөүл, Вашингтон хамтарсан мэдэгдэлдээ хэрэв Пхеньян цөмийн зэвсэг хэрэглэвэл холбоотнуудын зүгээс "хүчтэй бөгөөд дийлэх" хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. АНУ мөн "дарамт шахалт үзүүлэх өргөтгөсөн" бодлого баримталж байгаагаа дахин нотлоод  энэ нь холбоотонд аюул заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг ашиглах боломжтой гэсэн үг хэмээжээ.