Рашаант суманд наймдугаар сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тэгвэл энэ сарын 15-ны өдөр Их-Уул суманд мялзан өвчний тохиолдол илэрсэн талаар аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлж байна.
Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг байна.
2 Сэтгэгдэл
purchase atorvastatin sale <a href="https://lipiws.top/">order lipitor online</a> cost atorvastatin 10mg
order tadalafil 10mg for sale <a href="https://ordergnonline.com/">buy cialis 5mg for sale</a> male ed pills