БАРИЛГЫН ТУЛГУУР БЭХЭЛГЭЭ ХИЙЖ БАЙГААД БЭРТСЭН ХОЁР АЖИЛТАНД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Эрэн сурвалжлах

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдаж буй барилгын хийц бүтээц нурж, хүн дарагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 19-ний өдрийн 18:45 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:53 цагт очиход шинээр баригдаж байгаа гурван давхар барилгад цутгалт хийгдэж байх үед тулгуур бэхэлгээ хийж байсан хоёр ажилтан барилгын бүтээцэд дарагдаж, бэртэж гэмтсэн байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд гаргажээ.

Улмаар гэмтсэн ажилтнуудыг нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмчид, ослын газрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ