Хөдөлгөөнд оролцх байсан жолооч нар маргаж улмаар буу гарган ирж хий буудсан гэх хэргийг мөрдөн шалгаж байна

Эрэн сурвалжлах

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдрийн 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 47 настай, эрэгтэй "Б" гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй "Б" гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, "Сайга" загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг шуурхай илрүүлэн галт зэвсгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.