Мэргэжлийн дугуйн ДАШТ-д Монголын дугуйн холбоо хоёр эрх авч чадлаа

Соёл урлаг, Спорт

Австрали улсын Сидней хотод есдүгээр сарын 18-25-нд болох Мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дугуйн холбоо хоёр эрх авч уралдахаар болов.

Хэдхэн хоногийн өмнө Туркийн цуврал тэмцээнээс Монголын дугуйчин С.Жамбалжамц хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авчирлаа. Өмнө нь Мэргэжлийн дугуйн ДАШТ-д Монголын дугуйчид нэг дор хоёр эрх авч байгаагүй юм.

Монгол Улсаас Мэргэжлийн дугуйн спортын ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн,  2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байв.