Нийт 16 клуб Цомын төлөө өрсөлдөнө

Соёл урлаг, Спорт

МХБХ-ны Цомын тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд явагдаагүй бөгөөд энэ жил эргэн ирж байна. Тус тэмцээнд МХБХ-ны Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг, Сонирхогчдын цомын тэмцээнүүдийн клубүүд оролцох юм.

Тэмцээний Нэгдүгээр болон Хоёрдугаар шатад Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг Сонирхогчдын цомын нийт 24 клуб оролцож зургаан клуб цааш буюу 3-р шат руу шалгарна. Тус шатны сугалаа өнөөдөр 17:00 цагаас МХБХ-ны хуудсаар шууд дамжуулна.

Харин тэмцээний Гуравдугаар шатнаас Моби Дээд Лигийн арван клуб дээр цааш шалгарсан зургаан клуб нийт 16 клуб хасагдах системээр өрсөлдөж 2022 оны МХБХ-ны Цомын төлөө өрсөлдөх юм.