Ди Каприо 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэв үү

Соёл урлаг, Спорт

Холливудын "Дон Жуан" гэгддэг жүжигчин Леонардо Ди Каприо дөрвөн жил үерхсэн найз бүсгүй Камила Морронегээс салжээ. Өдгөө 47 настай Ди Каприогийн найз бүсгүй өнгөрсөн зургадугаар сард 25 нас хүрсэн юм. Титаник киноны од Ди Каприог 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэсэн яриа байдаг.

Ди Каприо анх 2017 оны арванхоёрдугаар сард Камилатай хамт Каприогийн гэрээс гарч яваа нь папараццийн дуранд өртсөнөөр тэдний харилцаа олонд ил болсон. Хосууд аль болох олны нүднээс далд байхыг хичээдэг боловч 2018 оны дөрөвдүгээр "Coachella" хөгжмийн наадамд хамт оролцсон юм.  Тэд бие биедээ галзууртлаа дурлаж, үргэлж хамт байх болсон талаар ойрын эх сурвалжууд нь онцолж байсан. Харин 2019 онд хосуудын насны хол зөрүүг шүүмжилж буй хүмүүст хандан Камила "Los Angeles Times" сонинд ярилцлага өгөхдөө  "Холливудын түүхэнд насны хол зөрүүтэй олон хос байсан. Хүн болгон хүссэн хүнтэйгээ болзох эрхтэй гэж би боддог" гэж байв. Гэхдээ 2020 оны Оскарын наадамд оролцохдоо хосууд улаан хивсний ёслолд цуг алхаагүй нь олны анхаарлыг татжээ. Хамгийн сүүлд тэд Малибуд долдугаар сарын 4-нд амарч яваа нь папараццийн дуранд өртсөн юм.