Сургуулийн дотоод дүрэм гэхэд тун сонирхолтой юм...

Соёл урлаг, Спорт

Дэлхийн улс орон бүрийн сургуулиуд өөр өөрийн гэсэн онцлог дүрэм журамтай байдаг. Гагцхүү тэдний нэн тэргүүний зорилго болбоос сурагч, оюутнуудын аюулгүй байдралд онцгой анхаарах үүрэгтэй. Түүнчлэн шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан эдгээр улс орнуудын сургууль ямар хачирхалтай дүрэм журам, даган мөрддөг тухай хүргэхээр бэлтгэлээ.  

Хойд Америкийн нэгэн сургуульд эмэгтэй сурагчид мөрөө ил гаргасан даашинз болон цамц өмсөхийг хориглосон байна. Магадгүй Америк охид хэт задгай хувцаслаж, хүүхдүүдийн анхаарлыг хичээлийн явцад сарниулдаг байж болох юм.

Сиднейн нэгэн сургууль сурагчдадаа маш их анхаарал хандуулдаг бололтой. Тэд гимнастикийн багшгүйгээр сурагчдыг "цагариг" эргэхийг хориглосон байна. Насанд хүрсэн хүний хяналт дор л тэд ямар нэгэн дасгал хийх эрхтэй гэнэ.

Нэг ч нэгдүгээр ангийн сурагч конус хэлбэртэй бэлэг багшаасаа авахгүйгээр хичээлээ эхлэх боломжгүй. Энэхүү хачирхалтай уламжлал Германд XIX зуунаас мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тухайн үед сурагчдад амттан болон тоглоомоор дүүргэсэн конус хэлбэрийн бэлэг өгдөг байжээ. Цаг хугацаа өнгөрсөн ч бэлгийн уут, агуулга огт өөрчлөгдөөгүй байна.

Манай урд хөршид 14-16 насны хүүхдүүдийн дунд нэгэн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар өдрийн цагаар унтах нь өсвөр насны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах, уур бухимдлыг багасгадаг эерэг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Үүнээс хойш ахлах ангийн сурагчдыг өдөрт 30 минут сургууль дээрээ унтахыг зөвшөөрсөн аж.

Кетчуп болон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх талаар Францын сургуулиуд сурагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж сурагчдын хоолны цэсээс кетчупыг бүр мөсөн хассан байна.

Гүржийн нэгэн сургууль сурагчдаа өөрийн өдрийн тэмдэглэл, дэвтэр, дүнгийн дэвтэртээ хүндэтгэлтэйгээр хандаж "LOL" гэсэн үгийг ашиглахгүй байхыг хүссэн байна. Өмнө нь сурагчид энэ үгээр хичээлийн хэрэгслээ чимдэг байсан бөгөөд энэ нь Гүржийн сургуулийн багш нарт тийм ч хөгжилтэй санагдаагүй бололтой.

Небраскийн сургуулийнхан хүйсийн ялгааг гаргахгүйн тулд “хөвгүүд, охид” гэсэн хүйсийн ялгааг харуулсан үгсийг ашиглахыг хориглосон бөгөөд харин хүйсийн ялгаагүй үг хэрэглэхийг багш нараасаа шаардаж байгаа гэнэ. Жишээлбэл: охид, хөвгүүд гэсэн үгнийхээ оронд "нил ягаан оцон шувууд" гэж ашиглаж болно гэнэ

Калифорни муж хувийн орон зайд нэвтрэхийг хориглодог учир сургууль дотор тэврэлт, гар барилт зэргийг хориглосон байна.

Их Британийн ихэнх сургуулиуд тэгш байдлыг эрхэмлэж тэмцээнд оролцогчдод ялагч, ялагдагч гэж ялгахгүйгээр шагнал өгдөг болжээ. Энэ арга хэмжээг авсны ачаар сурагчид ялагдлыг хүлээн зөвшөөрч, тэмцээнд оролцох дуртай болсон ажэээ.