ГИННЕСИЙН АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛСЭН АХЛАГЧ С.БАТЦЭНГЭЛИЙГ ХАМТ ОЛОН НЬ УГТАН АВАВ

Соёл урлаг, Спорт
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан 1111 сонс эргэж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон тус ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолооч ахлагч С.Батцэнгэлийг өнөөдөр орон нутагтаа угтан авч, баяр хүргэлээ.
Ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү Монгол Улсаас монгол цэрэг, монгол цэргээс Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч сонс эргэлтээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд бахархаж буйгаа илэрхийлээд хамт олныхоо нэрийн өмнөөс талархал дэвшүүлэв.
Олон улсын хэмжээний мастер, ахлагч С.Батцэнгэлийг Зэвсэгт хүчний 327 дугаар анги, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, орон нутгийн иргэд, ах дүү хамаатан садан нь ийнхүү угтан авсан байна.