Алба хаагчид 42 удаагийн дуудлагаар ажиллаж, 177 иргэний амь насыг авран хамгааллаа

Эрэн сурвалжлах

Он гарсаар улсын хэмжээнд  голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 42 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 177 иргэний амь насыг аварч, 220 мал, 89 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.

Иймд баталгаагүй зам, гармаар зорчихгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.