Цаг уурын байгууллагын мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. Мөн Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см давжээ. Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн “Алтай Таван Богд, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Хэнтийн уулсаар энэ сарын 21, 22-ны өдрүүдэд бага хэмжээний нойтон цас орно. Зарим иргэд дулааны улиралд цас орж байгаад их гайхдаг. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл юм. Жил бүрийн наймдугаар сарын 10-наас эхлээд уулархаг нутгаар цас ороод эхэлдэг. Иймд Алтай Таван Богд, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Хэнтийн уулсаар байгаа малчид болон аялж зугаалж байгаа иргэд анхаарал болгоомжтой байж дулаан хувцаслахыг цаг уурчид зөвлөж байна.
2 Сэтгэгдэл
generic atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">lipitor 20mg canada</a> atorvastatin buy online
cialis 10mg cheap <a href="https://ordergnonline.com/">tadalafil 5mg ca</a> best over the counter ed pills