Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн авлига, албан тушаалын 983 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 118 байна. Авлигын гэмт хэргийн 59.9 хувь нь нийслэлд, 40.1 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгджээ. Төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлигын хэргийн 77.3 хувийг эзэлж байна хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. Прокуророос мөнгө угаах 247 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 38.4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Мөнгө угаах гэмт хэргийн 32.7 хувь нь залилах, 30.3 хувь нь авлига, 14.9 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, хоёр хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
2 Сэтгэгдэл
order lipitor 80mg sale <a href="https://lipiws.top/">atorvastatin sale</a> atorvastatin 80mg generic
cialis 40mg drug <a href="https://ordergnonline.com/">cialis brand</a> over the counter ed pills