Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр залилах гэмт хэргийн гаралт ихэссэн тул иргэд, олон нийтийг анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир "Кибер орчинд, цахим хэрэгсэл ашиглан үйлддэг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг интернетийн сүлжээ ашиглан аль ч улсаас үйлдэх боломжтой. Монгол Улсын иргэдийн ихээр хэрэглэдэг фэйсбүүк, инстаграм зэрэг платформыг ашиглан хуурамч хаягаар дамжуулан залилж байна. Иргэд нэвтрэх нэрээ өөрийн нэр, төрсөн огноо, утас зэрэг тааварлаж болохуйц энгийн байдлаар зохиодог нь гэмт хэргийн шалтгаан, нөхцөл болсоор байгаа.
Мөн "Хүнд байдалд орлоо, яаралтай мөнгө шилжүүлээч" гэж бусдыг төөрөгдөлд оруулах гэмт хэрэг олноор гарч байна. Мөн хүмүүсийн сонирхол татсан мэдээ нийтэлж, дэлгэрүүлэх холбоосоор нэвтрэхээр нэвтрэх нэр, нууц үгийг шаарддаг. Үүнийг нягтлалгүй нэвтэрч ороод өөрийн мэдээллээ олзлуулж байна.
Цаашлаад Монгол Улс 50 гаруй гүйлгээ хийгддэг, цахим худалдааны хамгийн эрэлттэй орон болжээ. Манай улсын нийт иргэдийн 25 хувь нь онлайнаар худалдаа хийдэг. Үүнийг далимдуулж иргэдийг төөрөгдөлж оруулж, зарын дагуу холбогдсон иргэдийн хэрэгцээ, шаардлагын дагуу залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг анхаарах шаардлагатай байна.
Мөн таксины жолооч, АТМ дээр дугаарлаж байгаа хүмүүсийг "Дансаа түр ашиглуулаач, би банкны дансаа түр хаалгуулчихсан байгаа" гэх зэргээр залилах гэмт хэрэг гарах болсон. Тиймээс бусдад залилуулахаас болгоомжилж, нийтээрээ урьдчилан сэргийлж дор бүрнээ анхаарах шаардлагатай байна" гэлээ.
2 Сэтгэгдэл
order lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">brand lipitor</a> atorvastatin price
tadalafil 40mg tablet <a href="https://ordergnonline.com/">generic cialis 40mg</a> the best ed pill