Өчигдөр буюу 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.55 цагт хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа 07 дугаар сарын 04-ний 14.55 цагаас 05-ны өдрийн 05.15 цаг хүртэл тасралтгүй 10 цаг үргэлжилж, иргэдийг эсэн мэнд оллоо. Хилчид төөрсөн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна. Эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн хилийн цэргийн 0306 дугаар ангийн хамт олон, Мэнэнгийн хилчдэд талархал илэрхийлье.
2 Сэтгэгдэл
how to get lipitor without a prescription <a href="https://lipiws.top/">lipitor 20mg over the counter</a> buy lipitor medication
buy generic tadalafil 40mg <a href="https://ordergnonline.com/">online cialis</a> top ed pills