ГОВЬСҮМБЭР: ШИВЭЭГОВЬ СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийгэм, Эдийн засаг
 
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Шивээговь сумын 3 дугаар сургуулийн 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Тус сургуулийн барилгыг ГОВИЙН ӨГӨӨЖ ХХК-тай гэрээ байгуулан эхлүүлээд байна.
2. Улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд баригдах “Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох 6.9 км автозам”-ын ажлыг “ДАБЛЬЮ ЭКС ПИ” ХХК гэрээ байгуулан 2022 оны 07 сарын 15-аас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.