УУХҮЯ: ЭНЭ САРЫН 23-НЫ ӨДӨР НҮҮРС ТЭЭВРИЙН 833 АВТОМАШИН ХИЛ НЭВТЭРЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг
Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ.
Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хилээр гарчээ.