Талибууд Панжшерийн нэгэн иргэний арьсан дээрх шивээсийг хуулжээ

Дэлхийн мэдээ

Афганистаны засгийн эрхэнд гараад байгаа Талибан хөдөлгөөнийхэн  тус мужийн гар дээрээ шивээстэй нэг иргэний арьсыг хуулж авлаа гэж талибын засгийн газрыг эсэргүүцэгчдийн гол цөм болсон Панжшер мужийн эх сурвалж мэдээлсэн байна.

Панжшер мужийн зөвлөлийн гишүүн байсан орон нутгийн лам,  Каландар Бахадорийн хүү Ихсануллагийн шивээстэй арьсыг хуулж авсны дараа залуу цус алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэж “8 Собх” хэвлэлд бичжээ.

Нэг сарын өмнө талибууд Ихсануллын эцэг Каландар Бахадориг буудан амь насыг нь хөнөөсөн юм. Сүүлийн үед талибанчуудаас Панжшер мужийн ард иргэдийн эсрэг баривчилгаа, аллага, тамлан зовоох явдал  эрс өсөж, “Талибан” хөдөлгөөн, эсэргүүцлийн хөдөлгөөнийхний хооронд мөргөлдөөн улам  хурцдаж байгаа юм.