Номхон далайг гаталсан дэлхийн хамгийн өндөр настай аялагч

Дэлхийн мэдээ

Японы далайн аялагч 83 настай Кеничи Хори энэ оны зургадугаар сарын 04-нд зорьсон газартаа хүрч ганцаараа дарвуулт завиар Номхон далайг гаталсан дэлхийн хамгийн өндөр настай аялагч боллоо. Тэрбээр "Цаг агаар, нимгэн мөс зэрэг эрс тэс нөхцөл байдалтай тулгарсан ч бүх талын дэмжлэгтэйгээр төгсгөлдөө ирсэн маань тун азтай тохиолдол. Одоо ч гэсэн залуу халуун насандаа байгаа гэж өөрийгөө бодож байна. Аяллаа дуусгасандаа маш их баяртай байна” гэжээ. Кеничи Хори 2022 оны гуравдугаар сарын сүүлчээр Сан Францискогоос хөдөлж, Японы Вака-Яма мужийн Кий усан замын төгсгөлд хүрсэн юм. Өдгөө 83 настай тэрбээр 69 хоногт 8500 орчим километр замыг туулжээ. Дашрамд дурдахад өмнө нь 71 настай аялагч номхон далайг гаталж байсан байна.