Техасын бүгд найрамдахчууд АНУ-ын бүрэлдхүүнээс гарна гэнэ

Дэлхийн мэдээ

Америкийн Техас муж дахь Бүгд найрамдах намын талынхан их хурлаа хийж, мужаа АНУ-ын бүрэлдхүүнээс гаргах асуудлаар ард иргэдийнхээ пдунд бх нийтийн санал асуулга явуулахынг уриалсан байна. Энэ талаар зургадугаар сарын 6-нд болсон Бүгд найрамдах намын их хурлаас гаргасан тогтоолд дурджээ.

“Техас муж Нэгдсэн улсаас тусгаардах эрхээ хадгалж байгаа болохоор энэ асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулахыг мужийн хууль тогтоох байгууллагад уриалж байна” гэж баримт бичигт дурдсан байна.

Их хуралд оролцсон бүгд найрамдах намын таван мянган  гишүүн Ардчилсан намын Жо Байдены ялсан АНУ-ын  ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд 2020 онд болсон энэ сонгуулиар санал хураалтын явцад олон тооны луйвар, залилан гарсан гэдгээ дахин мэдэгджээ.

“Жо Байден  хуульзүйн үндэслэлтэйгээр сонгогдоогүй болохоор өнөөдөр тэр төрийн тэргүүний “үүрэг гүйцэтгэж байгаа” хүн гэж бүгд найрамдахчууд онцлон тэмдэглэсэн байна.

Бүгд найрамдах намаас  Техас мужийн төлөөлөгчдийн танхимд суугаа төлөөлөгч Кайл Бидерманн мужаа АНУ-ын бүрэлдхүүнээс гаргах саналыг 2020 оны арванхоёрдугаар сард бас гаргаж байсан юм. Холбооны засгийн газар хяналтаас гарч, техасчуудын үнэ цэнийг хайхрахгүй байна гэж мэдэгдэж байлаа.

Техас муж нь 1845 онд АНУ-ын бүрэлдхүүнд орсон юм. Үүнээс 10 жилийн өмнө  техасчууд өөрсдийгөө Мексикээс салж тусгаар тогтнолоо зарлаад байсан юм.