Патрушев: Калининградыг бүслэн хаасан Литва хатуу хариу амсана

Дэлхийн мэдээ

Оросын эх газраас  зайтай Калининград мужийн тээврийн харилцааг бүслэн хаасан Литва Балти орнуудын ард түмний амьдралд шууд нөлөөлж байна гэж ОХУ-ын  Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Калининградад болсон Баруун хойд оросын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөгөөн дээр мэдэгджээ.

Оросын баруун хойд хилийн ойролцоогуур НАТО цэргийн болон тагнуулын ажиллагаа явуулж байгаагаас Өрнөдийн зүгээс үзүүлж байгаа байж боломгүй  эдийн засаг, улс төр, мэдээллийн дарамтаас болоод  энэ бүс нутагт нөхцөл байдал хүндэрч байна гэж Патрушев хэлсэн байна.

“Сүүлийн жишээ бол Өрнөдийн орнуудын шахалтаар Литва улс олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчин өөрийнхөө нутгаар манай Калининград мужийн их хэмжээний барааг амжин өнгөрөхийг хаалаа. Энэ жишээ бол Өрнөдийн орнуудын амаар ч биш албан бичгээр ирсэн байла агэхэд итгэх аргагүйг харуулж байна. Оросын эсрэг ийм дайсагнасан үйл ажиллагаанд бид  зайлшгүй хариу барих болно.

 Хариу арга хэмжээг бид төр засгийн хэмжээнд боловсруулж ойрын үед хариу өгөх болно. Үр дагавар нь Литвийн хүн ардын амьдралд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Патрушев онцолжээ.

Европын холбооны хоригийн хүрээнд Литва улс оросын Калининградаас орос руу дамжин өнгөрч явсан бараа бүтээгдхүүн өнгөрдөг төмөр замаа зургадугаар сарын 18-наас эхлэн хаасан юм. Энэ цуваанд бүгд шинэ бараа явж байсан гэж Калининградын амбан захирагч Антоон Алиханов мэдэгдсэн юм. Харин нефть бүтээгдхүүнийг бол хязгаарлахгүйгээр наймдугаар сарын 10 хүртэл чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгээ Литвийн тал мэдэгджээ.

Литвийн эрх баригчдын энэ үйлдэл нь  хууль бус, байж боломгүй  зүйл гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нэрлэсэн. Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова бас Вильнюс имй хүирхийлэл үйлдээд байвал Москва ярих юм байхгүй гэдгийг ойлгох ёстой гээд “энэ бол дайсагнасан түрэмгийлэл” гэжээ. Тэр бас “Литвийн эрх баригчдад нөхцөл байдлыг үнэлэх өчүүхэн ч гэсэн мэргэжлийн юм үлдсэн гэж найдаж байна. Үр дагавар нь заавал ирнэ гэдгийг тэд ойлгох ёстой” гэсэн байна.

ОХУ-ын Төринй Думын гишүүн, депутат Евгений Фёдоров энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэж байна. Тэрбээр ОХУ нь Зөвлөлт холбоот улсын хууль ёсны залгамжлагчийн хувьд Литвийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг өөрчлөх ёстой гэсэн санал гаргаж байсан юм.

Түүний хэлснээр бол  1991 онд Литвийг ЗХУ-ын бүрэлдхүүнээс гаргахдаа хууль бус шийдвэр гаргаж, маргаантай нутаг дэвсгэрийн ангилалд шилжүүлжээ. "Олон улсын эрхзүй хуулийн дагуу бол энэ нь Литва  улсыг НАТО болон Брюсселийн хамгаалалтаас автоматаар хасна гэсэн үг" хэмээн тэр хэлж байна.

Фёдоров үүнийгээ “энэ бол өнөөдөр НАТО-гийн хамгаалалтад байж, өөрийгөө халдашгүй гэж үзэж байгаа Вильнюсийн толгойг тасалсантай адил зүйл болно”. Гэхдээ бид тэднийг НАТО, Брюсселийн хамгаалалтаа алдахтай холбоотой асуудлыг  хуулийн дагуу авч хэрэгжүүлбэл, асуудал огт өөр болно” гээд үүний дараа бол бидний зүгээс хүч хэрэглэх шаардлагагүй болно гэжээ.