Л.Халтар: Засгийн газраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргана

Улс төр

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хоёр бүрдэл хэсэгтэй агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

Нэгдүгээрт, МИАТ компанид 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргаж байна.

Хоёрдугаарт, МИАТ ТӨХК болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийн арван их наядын төлөвлөгөөний хүрээнд олгох нэг их наяд төгрөгийн зээлийн олголттой дүйцүүлж уялдуулан шийдвэрлэхээр тусгалаа. Өөрөөр хэлбэл, дотоодын компаниуд арван их наядын хөтөлбөр, банкны шаардлагыг хангасан тохиолдолд уг зээлд хамрагдана. Хөвсгөлийн Мөрөн, Даланзадгадын онгоцны буудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Ховд, Чойбалсан, Улаангом гэсэн онгоцны буудал барих ажлыг концессоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газарт танилцуулна хэрэв дэмжигдвэл тогтоол гарч, концессын жагсаалтад орно. Улаанбаатар хот руу орж байгаа бүх төлбөр хураах цэгүүд дээр орон нутгийн бүртгэлтэй машин Улаанбаатар хотод зам ашигласны төлбөр төлдөг. Дарханы зам руу гарч байгаа иргэдээс төлбөр авахгүй байгаа" гэлээ